Saturday, August 26, 2006

Багын явдал #1

Би багадаа томоотой царайтай мєртлєє єєдгvй сахилгагvй гар байсан юм шиг байгаан. Намайг тєрснєєс ахуулаад таньдаг байсан хvмvvс их хєєрхєн, цав цагаан царайтай, ув улаан уруултай, буржгар шардуу vстэй хvvхэд байсан гэдийн.

Миний санахын надаа нэг гоё хослол хувцас байдаг байлаа л даа. Тэхдээ багадсан байсан болохоор ємсдєггvй байсын. Тэгсэн чинь тэр хувцасыг манай аавын багын найз, тагнуулын сургууль энэ тэр тєгсєж, Солонгост даалгавар энэ тэрд явж байсан Сvхдэй гэж бид дууддаг ах хvv гадаадаас ирэхдээ над єгсийн байлээ л дээ. Анх тэр хувцасаа ємсчєєд цэцэрлэгтээ очжээ. Аав ч юм уу, ээж ч юм уу аваачиж єгсийн байх. Тэгэхэд манайх Сэлэнгэ аймгийн Сvхбаатар хотод байсын. Єє яасан хєєрхєн хvvхэд вэ алий харъя гутлыг энэ тэр гээл цэцэрлэгийн багш нь хvлээж авсан гэсэн. Орой авах гээд очсон чинь нєгєєх нь муухай царайлцан єєр хувцас ємсєєд сууж байна гэнэ. Яачив ийчив гэсэн чинь мань эр ємдєндєє чацга тууцан гэсэн гэнэ лээ.

Миний тухай энэ гутамшигт тvvхийг ээж аав хоёр байнга ярьдаг ядаргаатай шvv. Ялангуяа Сvхдэй ахыг ирэхлээр зоолттой. Заавалчгvй энэ яриаг ярьж байж бараг яриагаа эхэлж байгаа юм чинь. Нэг бодлын амар юм уу даа. Яг юунаас эхэлж юу ярих вэ гээд тулгамдсан vед иймэрхvv яриа бол аминд орж байгаа юм чинь. Гадаадууд Айсбрэкер гэж хэлдэг мєс хагалагч гэсэн утгатай vгээр иймэрхvv юмнуудыг нэрлээд байгаан. Сайхан халуун дулаан яриа єрнvvлэх эх болж єгдєгєєрєє их ашигтай эд байгаан.

1 comment:

Unknown said...

Хэ хэ надаас дориун л хүүхэд байж хө.
Хөгшинийхөө блогийг эхнээс нь дуустал уншихад уйдахгүй бөгөөд гол манийх нь агуулдаг сэтгэлгээний өөрчлөлт болох цаг хаяагаар шагайгаад байгааг хүмүүст хэлэх гээд махарч байгааг ойлгох болноо хө